Үсчин, гоо сайхны газруудын шалгалтын мэдээ

Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо сайхны газруудад НИТХТ-н 07 тоот тогтоолыг мөрдүүлэх, стандартын хэрэгжилт хангуулах, үйлчилгээний байгууллагын зэрэглэл тогтоох, өнөөгийн түвшинг тодорхойлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг зорилгоор 14 хоногийн хугацаатай шалгалтыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Стандарчлал хэмжил зүйн газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үсчин, гоо сайханчдын холбоо, хороодын ажлын алба гэсэн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.Шалгалтад 1-19-р хорооны нийт 124 газар хамрагдаад байна.

2 3

Leave a Reply

  • Facebook