ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 2 ӨРХӨД ГЭР, ГАЗАР ОЛГОВ

IMG_1976

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газар, Халамж үйлчилгээний хэлтэс хамтран хэрэгжүүлсэн “Би Монгол Улсын иргэн” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд гэр олгох, нийгмийн халамж үзүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд 11 дүгээр хорооны иргэн Б.Баярмаад гэр, газар олгож хашаажуулж хүлээлгэн өгөх үйл явдал 7 дугаар сарын 3-нд боллоо. Б.Баярмаа гурван хүүхэд, төрсөн 2 дүүгийн хамт айлын байр хөлслөн амьдарч байжээ. Газрын гэрчилгээ, гэр олгосон батламжийг дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн гардуулж өгөв. Мөн өдөр дүүргийн 16 дугаар хорооны иргэн Я.Одгэрэлд гэр өгсөн юм. Я.Одгэрэл 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх ажээ. Тэрээр,   хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эхчүүдтэй хамтран “Гэгээрлэн” төрийн бус байгууллага байгуулж, гэрээрээ гар урлал эрхэлдэг юм байна. Я.Одгэрэлийн гэр бүлд эхний ээлжинд гэр олголоо. Дараагийн удаа газар олгох талаар судалж байгаа гэдгийг  Засаг даргын Хөдөлмөр эхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн хэллээ.

IMG_1985

IMG_1992

IMG_1994

IMG_2032

IMG_2047

IMG_2038

 

Leave a Reply

  • Facebook