“Чингэлтэй дүүрэг, 2, 6 дугаар хороодын гудамжны дундах гэрэлтүүлгийн ажил”-ын тендерийн урилга

Огноо : 2013 оны 11 дүгээр сарын 01

Тендер шалгаруулалтын нэр: “Чингэлтэй дүүрэг, 2, 6 дугаар хороодын гудамжны дундах гэрэлтүүлгийн ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/075

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүрэг, 2, 6 дугаар хороодын гудамжны дундах гэрэлтүүлгийн ажил” ЧДХААА 13/075 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 11  дүгээр  сарын 11 -ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, А.Гэрэлболд гэххаягаар ирүүлнэ үү.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

свэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө

Утас: 70110769

 

www.e-procurement.mn сайтад 2013.11.01-нд нийтлэгдсэн.

 

Leave a Reply

  • Facebook