ИРГЭДИЙНХЭЭ САНААЧЛАГА, ОРОЛЦООТОЙГООР ЯВГАН ХҮНИЙ ЗАМ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

IMG_2062

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 13 дугаар хорооны удирдлага, тус хорооны Сургуулийн 2, 5 дугаар гудамжны оршин суугч, иргэдийн үүсгэл санаачлагаар нийтийн хамарсан ажлын хүрээнд өнгөрөгч 6 дугаар сард явган хүний 200 метр замыг барьжээ.

Явган хүний  замын нээлт 7 дугаар сарын 6-ны өдөр болж дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэр,13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Рэнцэндорж, Засаг дарга Г.Бадамгарав, 13 дугаар хорооны оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо. Үүгээр зогсохгүй 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн санал санаачлагаар орчноо тохижуулж байгаа юм байна.

IMG_2065

IMG_2067

IMG_2074

IMG_2107

IMG_2097

 

Leave a Reply

  • Facebook