ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр хороодын Нийгмийн ажилтнууд ачаалал ихтэй байдаг. Ийм үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хороо бүрт 1 хүн төлөөлөл болгон сайн дураар ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах, санал, хүсэлтийг нь сонсох, тэдэнд чиглэсэн арга хэмжээ явуулахад эргэх холбоотой болох хэрэгтэй зэрэг олон чухал санал гарсан юм.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсоод дүүргийн зүгээс хуулийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл чиглэлээр зорилт дэвшүүлж ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.

IMG_2133

IMG_2125

IMG_2123

IMG_2135IMG_2139

 

 

Leave a Reply

  • Facebook