14 ДҮГЭЭР ХОРООНЫ “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖ, ТОХИЖУУЛЛАА

IMG_2261

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дүүргийн 14 дүгээр хорооны “Иргэний танхим”-ын барилгыг засварлан тохижуулж иргэдийнхээ дэмжлэгтэйгээр “Иргэний танхим- Соёлын төв”-ийг байгуулан 7 дугаар сарын 7-нд нээлээ.

Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга Б.Батанов, Засаг дарга Л.Давийчомбо, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  хороодын Иргэдийн Нийтийн хурлын болон Засаг дарга нар  иргэдийн төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төрийн бүх шатны үйлчилгээг нэг дороос авах, иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төр , захиргааны байгууллагаас олон ажил хийж байгаа”-г онцоллоо.

14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга Б.Батанов дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон “Иргэний танхим-Соёлын төв”-ийн зураг төслийг хийсэн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Р.Цэрэнпил дарга, засварын ажлыг гүйцэтгэгч компаний ажилтнууд, иргэдэд талархал илэрхийлэв. Нээлтийн туузыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Батанов, Засаг дарга Л.Давийчомбо нар хайчлав.

IMG_2246

IMG_2242

IMG_2243

IMG_2239

IMG_2254

IMG_2255

IMG_2256

IMG_2267

 

 

 

Leave a Reply

  • Facebook