“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ САЛБАР БАЙРНЫ ЗАСВАРЫН АЖИЛ”-ЫГ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны салбар байрны засварын ажил–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20,000 (хорин мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна

Үнийн саналыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, У.Долгормаа гэх хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 16 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх.Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө, У.Долгормаа

Утас: 70110769, Факс: 976-11-328558

Leave a Reply

  • Facebook