ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ЯКУТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

IMG_2178

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский   районы дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцсон бөгөөд Бүгд найрамдах Саха-Якут улсын Хангаласский раойны даргыг дагалдан хөдөө аж ахуй, биеийн тамир спорт, соёл урлаг хариуцсан албаныхан бизнесийн төлөөлөгчид иржээ.

Уулзалтын үеэр төлөөлөгчдийн тэргүүн Чингэлтэй дүүрэгтэй хөдөө аж ахуй, соёл, урлаг, спортын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд төлөөлөгчдийг Монгол сайхан оронд тавтай морилохыг уриад хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якут улсын Хангаласский районы дарга Алексеев Гаврил Юрьевич нар спорт, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

IMG_2168

IMG_2163

IMG_2162

IMG_2206

IMG_2219

 

Leave a Reply

  • Facebook