ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

IMG_2332

Чингэлтэй дүүргийн 19 хорооны “Хэсгийн ахлагч нарын уулзалт, зөвлөгөөн” 7 дугаар сарын 8-нд болж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат , Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж болон бусад алба, хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар оролцов. Уулзалт, зөвлөгөөнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.

Мөн дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэсгийн ахлагч нарт хандаж хэлсэн үгэндээ   дүүргийн зүгээс баримталсан бодлогоо тодорхой тайлбарлаж, хэсгийн ахлагч нарт тулгамдсан нийгмийн чанартай зарим асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр болсон гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ягаанцэцэг, Статистик тоо бүртгэл, мэдээллийн талаар дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул, дүүргийн дэд бүтэц, тохижилт, хог хаягдлын менежментийн талаар Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар тус тул илтгэл тавив.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагаст хийсэн ажлын талаарх тайлангаас, түүнчлэн хэсгийн ахлагч нарын 2015 оны 1 дүгээр сарын зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, хүсэлтийн хэрэгжилт, 2015 оны эхний хагас жилд сайн ажилласан хэсгийн ахлагч нарыг урамшуулах талаар танилцуулав.

Мөн 19 хорооны Засаг дарга нар “Төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-г хэсгийн ахлагч нартай байгуулав. Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Соёлын төвийн дэргэдэх “Ахмадын уянга” хамтлагийнхан уран бүтээлээсээ өргөн барилаа.

IMG_2399

IMG_2390

IMG_2326

IMG_2337

IMG_2321

IMG_2366

IMG_2369

IMG_2367

IMG_2415

IMG_2420

IMG_2434

IMG_2431

IMG_2450

IMG_2446

IMG_2440

IMG_2454

IMG_2457

IMG_2462

Leave a Reply

  • Facebook