ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 09 дугаар сарын 09 -ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй  дүүрэг, 12 дугаар хорооны булгийн 1-р гудамж руу 61-р сургуулийн сурагчдын явган гарц гаргах, тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА  13/053

 

 

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй  дүүрэг, 12 дугаар хорооны булгийн 1-р гудамж руу 61-р сургуулийн сурагчдын явган гарц гаргах, тохижилтын ажил –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

Үнийн саналыг 2013 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, инженер  А.Гэрэлболд,  утас: 70110769 хаягаар ирүүлнэ.

 

Тендерийн үнийн санал авах  баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 (тавин  мянган) төгрөгөөр худалдаж авна.

 

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкан дахь: ЧД. Тендерийн баримт бичиг  200755016 тоот дансанд тушаана.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн саналын 30 хувиас багагүй байна.

 

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.1.1 заалт – Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

 

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 09 дугаар сарын  16-ны өдрийн 16 цаг 30 минутанд нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Инженер А.Гэрэлболд, Утас : 70110769

 

 

www.e-procurement.mn сайтад 2013 оны 09 дүгээр сарын 09-нд нийтлэгдсэн.

Next, you’ll want to download the app again, but this time on free spy app your child’s iphone

Leave a Reply

  • Facebook