ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

IMG_2604

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ажилдаа амжилт бүтээл гаргасан иргэдийг төрийн одон медалиар шагнасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15,1 дэх хэсэгт заасныг үндэслэн зарлиг болгох нь:

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласан дараах иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасугай.

Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

IMG_2595

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнагдсан хүмүүсийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 7 дугаар сарын 9-ний өдөр хүндэтгэлтэйгээр гардуулж өгөв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоорЧингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж, 2 дугаар хорооны ахмад настан П.Батчимэг, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Алтан дуулга хаус” ХХК-ийн зөвлөх инженер Д.Лхагва, “Хан Монгол морьтны холбоо”-ны ахмад багш Б.Цэцэгээ, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан С.Бавуудорж нарын 15 хүнийг шагнажээ.

“Алтан гадас” одонгоорЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Буянт, 5 дугаар хорооны ахмад настан О.Дорж, Р.Алтанцэцэг, Ц.Болд, 49 дүгээр сургуулийн багш Г.Батгэрэл, 24 дүгээр сургуулийн Монгол хэлний багш П.Сэлэнгэ, 117 дугаар сургуулийн багш Д.Нансалмаа, “Гэр бүл” эмнэлгийн зөвлөх эмч Н.Адъяа, Монголын Авто Замчдын Холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг нарын 50 хүний хөдөлмөрийн үнэлсэн байна.

IMG_2606

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Цогтоо, 4 дүгээр хорооны ахмад настан Н.Цэвэгжав, 8 дугаар хорооны өдөр настан Б.Сэлэнгэ, 39 дүгээр сургуулийн Орос хэлний багш Б.Энхтүвшин, Технологийн багш Б.Эрдэнэ-Очир, ”МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Туул, Монгол Хөрөнгийн Биржийн ахлах мэргэжилтэн Д.Алдармаа нарын 21 хүнийг, “Цэргийн хүндэт медаль”-иар Замын цагдаагийн байцаагч Б.Батмөнх нарыг шагнасан байна.

IMG_2616

IMG_2619

IMG_2636

 

IMG_2639

IMG_2620

IMG_2645

IMG_2632

IMG_2630

IMG_2667

IMG_2678

IMG_2659

IMG_2661

IMG_2664

 

Leave a Reply

  • Facebook