ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 09 дугаар сарын 09 -ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй  дүүрэг, 12 дугаар хороо, 131,132 дугаар худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА  13/054

 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчд “Чингэлтэй  дүүрэг, 12 дугаар хороо, 131,132 дугаар худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил ”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянган)төгрөгөөр худалдан авч болно.

 

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.1.1 заалт – Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

 

 

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт ор олцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн, 14 цаг 30 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Мэргэжилтэн А.Гэрэлболд Утас : 70110769

 

 

 

 

www.e-procurement.mn сайтад 2013 оны 09 дүгээр сарын 09-нд нийтлэгдсэн.

Setup you can download the app by searching for mamabear in the app https://topspying.com how to track a cell phone without installing software store, or by clicking this link

Leave a Reply

  • Facebook