ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭЭ ЗАРИМ ИРГЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим иргэнд дэмжлэг үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 7-нд гардууллаа. 7 дугаар хорооны иргэн Д.Зоригтбаатар, Ж.Рэнцэнхорлоо, 17 дугаар хорооны иргэн Г.Эрдэнэчимэг, Б.Шүрхүү, 10 дугаар хорооны иргэн Б.Доржбаатар, 14 дүгээр хорооны иргэн М.Хишигтуяа,  16 дугаар хорооны иргэн Д.Дэжээхүү, 18 дугаар хорооны иргэн В.Цэцэгмаа, 12 дугаар хорооны иргэн Ц.Баасандорж нарын эмчилгээ сувилгааны зардалд дэмжлэг үзүүлж, 15 дугаар хорооны иргэн Л.Бэгзсүрэн, 11 дүгээр хорооны иргэн Р.Эрдэнэцэцэг, 13 дугаар хорооны иргэн П.Соёлмаа, 1 дүгээр хорооны иргэн Д.Янжин нарт гэр олгохоор боллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

 

IMG_2502

IMG_2551

 

IMG_2510

IMG_2702

IMG_2521

IMG_2573

IMG_2592

IMG_2537

IMG_2525

Leave a Reply

  • Facebook