ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАВ

IMG_0304

Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ажил хөдөлмөрийн амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын А/375 дугаар захирамжаар шагналаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 7 дугаар сарын 9-нд гардуулан өгөв.

IMG_0298

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 33 дугаар цэцэрлэгийн туслах багш Г.Бямбацэрэн, дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Амгалан нарыг, Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Отгонбаяр, цагдаа, жолооч К.Амарзаяа, “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” төслийн удирдагч Б.Нармандах болон төслийн багийн уран бүтээлчдийг, Нийслэлийн төр захиргааны авто баазын жолооч П.Лхагвадорж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтан А.Батдулам нарын 35 хүн энгэрээ мялаалаа.

IMG_0308

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр дүүргийн Татварын хэлтсийн үйлчилгээний ажилтан З.Оюунчимэг, дүүргийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн М.Батхишиг, “Сансар кабель” ХХК-ийн жолооч Ж.Болдбаатар нарын 11 хүнийг шагнасан юм.

Мөн дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр дүүргийн Татварын хэлтсийн хураагч З.Саранчимэг, бичиг хэрэг Т.Мандухай, Орон тооны бус татварын байцаагч А.Уранчимэг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн Гэр бүлийн хамгааллын ажилтан М.Гантуяа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд хариуцсан ажилтан М.Бат-Эрдэнэ нарыг шагналаа.

IMG_0390

Leave a Reply

  • Facebook