ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЯВУУЛЫН АЖЛЫН БАЙР НЭЭГДЛЭЭ

IMG_0535

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх боломжийг нээх, ажлын байртай болгох зорилгоор анхны Явуулын ажлын байрыг 8 дугаар хороонд байгуулсан.

Тус байрны нээлт 7 дугаар сарын 10-нд болж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, “Зөв сэтгэж-Зөв амьдарцгаая” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Дагидмаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээж хэлсэн үгэндээ цаашид өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд дүүргийнхээ хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэлээ эрхлэх Явуулын ажлын байр бий болгоно гэдгийг онцлов. “Зөв сэтгэж-Зөв амьдарцгаас” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Дагидмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болгож өгсөн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Мөн тус холбооны гишүүд хамтран хүүхдийн гэр цэцэрлэгт зориулан 10 ор, хөнжил, гудас өгөхөөр болсон гэдгээ мэдэгдээ. Явуулын ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэлээ эхэлсэн, сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байв.

IMG_0542

IMG_0559

IMG_0549

IMG_0558

Leave a Reply

  • Facebook