ХАЙЛААСТ-“НАРАНТУУЛ-2”-ЫГ ХОЛБОХ ЖИШИГ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

IMG_0651

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажлыг эхлүүлж, амжилттай үргэлжилж байна. “Нарантуул-2”, Хайлаастыг автозамаар холбосноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, оршин суугч иргэдэд дэд бүтэц хүрсэн, ая тухтай амьдрах орчин бүрдэх зэрэг давуу тал олон болох юм. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар холбогдох алба, хэлтсийн дарга нарын хамт 7 дугаар сарын 10-нд 15 дугаар хороонд баригдаж буй Хүүхдийн амбулаторийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм.

IMG_0618

IMG_0633

IMG_0668

IMG_0610

Leave a Reply

  • Facebook