ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДТЭЙ ЭЭЖҮҮД СЭТГЭЛ, ЗҮТГЭЛЭЭРЭЭ НЭГДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн 13, 15, 16, 17 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд нэгдэн “Гэгээлэн” төв байгуулжээ. Сэтгэл, зүрхээрээ нэгдсэн ээжүүд “Гэгээлэн” төвийнхөө байранд гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэхийн хамт хүүхдүүдээ өдөр өнжүүлэх байдлаар асарч, хүсэл, хүчээ нэгтгэн ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд,Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат алба, хэлтсийн дарга нар “Гэгээлэн” төрийн бус байгууллагын ээжүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Зөвхөн гар урлал эрхлэхээр хязгаарлахгүй бие биедээ тусалж, дэмжиж, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгийн үлгэр жишээ болсон ээжүүдийн санал санаачлагыг дэмжиж ажиллана гэдгээ дүүргийн Засаг дарга Д.Ганболд амласан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд “Хамтын нөхөрлөл” нийгэмлэгийн байранд түр хугацаагаар түрээсгүй байрлаж байгаа аж. Тэд дүүргийн удирдлагуудаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, улам идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийн дунд дүүргийн удирдлагаас хүүхдийнхээ эмчилгээ, сувилгааны зардалд мөнгөн дэмжлэг авч, хүүхдээ эмчлүүлэн эдгэрүүлсэн, айлаар хүүхдүүдээ дагуулан амьдарч явсан ээж гэртэй болгосонд талархал илэрхийлж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аавуудыг нэгтгэн ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

 

IMG_0747

IMG_0763

IMG_0764

IMG_0774

 

Leave a Reply

  • Facebook