НААДМЫН ӨДРҮҮДЭД ДАВХАРДСАН ТООГООР 620 ХҮН, 59 МАШИН ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙ АЖИЛЛАЖЭЭ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд үер, гал, түймрийн зөрчилгүй тайван байлаа. .

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын “Хариуцлагатай эргүүл”, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Хариуцлагатай жижүүр”-үүд, 19 хороо, томилгоот аж ахуйн нэгж, байгууллагуудын эргүүл, жижүүрүүд ажиллав.

Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга болон холбогдох албадад гамшиг, аюул, ослын цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэсэн байна.

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд давхардсан тоогоор нийт 620 хүн, 59 машин техник хэрэгсэлтэйгээр дүүргийн хэмжээнд болзошгүй гамшиг осол, үе ус, ой хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх ажлыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэжээ.

Leave a Reply

  • Facebook