“МОНГОЛ ХУУШУУР-2015” ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Үндэсний их баяр наадмаар болсон “Монгол хуушуур – 2015” фестивальд дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд амжилттай оролцлоо.Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой юм. Энэ үеэр Чингэлтэй дүүрэгт сүүлийн үед хийгдсэн бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн талаарх баримтат киног наадамчдад үзүүллээ. “Монгол хуушуур – 2015” фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн хоёр, хамгийн амттай хуушуур хийсэн хоёр, хамгийн цэмцгэр асартай хоёр, нийт зургаан номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан. “Хамгийн амттай хуушуур хийсэн байгууллага”-аар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гал хувь” ХХК шалгарчээ.

 

IMG_1098

Leave a Reply

  • Facebook