НААДМЫН ҮЕЭР “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ХХК-ИЙ АЖИЛТНУУД ЦЭМЦГЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭВ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий ажилтнууд 06 дугаар 20-ны өдрөөс тогтмол хог хаягдал, ногоон байгууламжийн цэвэрлэгээ арчилгааг хийж гүйцэтгэн ажилласан. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс .07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хариуцлагатай жижүүрээр томилогдон ажилласан.

Баяр наадмын бэлтгэл ажлыг ханган талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэрлэлтийг хариуцан ажиллаж нийт 70 гаруй тонн хог хаягдал тээвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний үйлчилгээний 35 ажилтан баярын өдрүүдэд ажиллаж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook