СЭТГЭЛИЙН ДЭМ БАГАДДАГГҮЙ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим иргэнд дэмжлэг үзүүллээ. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг.

Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

Leave a Reply

  • Facebook