ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 09 дүгээр сарын  02

Тендер шалгаруулалтын нэр: 1 дүгээр хорооны  8-р байрны дээврийн засварын  ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/042

 

 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны  8-р байрны дээврийн засварын  ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

Үнийн саналыг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо,  Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот хаягаар ирүүлнэ үү.

 

Тендерийн үнийн санал авах  баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  30,000 (гучин мянган) төгрөгөөр худалдаж авна.

 

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг  200755016 тоот дансанд тушаана.

 

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

 

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.2.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

 

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө, Д.Нямхүү.

Утас: 70110769, Факс: 976-11-328558

 

www.e-procurement.mn сайтад 2013 оны 09 сарын 02 -ны өдөр нийтлэгдсэн.

This only shows that the ability writing essays in writemyessay4me.org of our it elite team is really high

Leave a Reply

  • Facebook