ЖИШИГ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө эхлүүлж, амжилттай үргэлжилж байна.

Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтнууд 2400м2 талбайд бетонон зам, 50 м2 орчим талбайд явган хүний зам бариад байгаа ажээ.

Үүнээс өмнө 16 дугаар хороо болон 13 дугаар хорооны Сургуулийн-14-р гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж, ашиглалтад оруулсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook