ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж тусалсаар ирсэн. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв болон 1 дүгээр 40 мянгатад өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэг байгуулан, түрээсийг нь төлж байгаа. Өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй хүндрэл тулгардаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нар хамтран ажиллах гэрээнд 7 дугаар сарын 25-нд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр олж авах боломжийг нэмэгдүүлэх юм.

Leave a Reply

  • Facebook