ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

Үндэсний их баяр наадмын үеэр үүрэгт ажлаа хийж, хариуцлагатай ажилласан Засаг даргын Тамгын газрын зарим ажилтан, дүүргийн иргэдийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналаар шагнасыг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар 7 дугаар сарын 25-нд гардуулж өгөв.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч С.Энхцэцэг, Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Даш, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах байцаагч, Цагдаагийн дэд хурандаа О.Чингисболд, 2 дугаар хэлтсийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий мастер О.Цэнддорж нар энгэрээ мялаалаа.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Даваадорж, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Х.Энхбат, Засаг даргын Тамгын газрын жолооч Д.Өсөхбаяр, үйлчлэгч Н.Сарантуяа, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын байцаагч, ахмад Б.Мягмаржав, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Лхамсүрэн, 14 дүгээр хорооы Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Лхагвадэмбэрэл, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий мастер Ц.Энхболд, жолооч Ө.Энхбаяр, зам талбайн үйлчилэгч Д.Жаргалмаа, М.Бүжиндулам, “Сити гастро” ХХК-ийн захирал Г.Янжмаа, “ЖДЮҮ” ХХК-ий захирал Б.Нямсүрэн, 7дугаар хорооны иргэн Т.Отгонбаяр, 13 дугаар хорооны иргэн П.Батзаяа, 14 дүгээр хорооны иргэн Х.Лхагвасүрэн нарыг шагнасан юм.

 

 

IMG_2120

IMG_2126

IMG_2170

IMG_2748

 

Leave a Reply

  • Facebook