ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд баригдах хороо,

өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД.ХААА 13/039

 

 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь  эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд баригдах хороо, өрхийн  эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэх тухай биттүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянган)төгрөгөөр худалдан авч болно.

 

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 400.0 сая төгрөг байх.

-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 260.0 сая төгрөг

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2010, 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн  тайлан

-Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 400.0 сая төгрөг байх.

 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай

-2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

-2.1.3  Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил /7 хүртэл давхар/

– 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

– 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

– 2.2.4  Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралт

 

Тендерийн хамт 13 292  000 / арван гурван сая хоёр зуун ерэн хоёр мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа   ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот  өрөө, инженер  А.Гэрэлболд    Утас : 70110769

 

 

www.e-procurement.mn сайтад 2013 оны 08 сарын 28-ны өдөр нийтлэгдсэн.

M2090-821 ibm cloud data services sales mastery v1 dumps – the future of educationto make a good preparation for this highly professional exam you must have a complete knowledge explanatory post and for that you must use an authentic source

Leave a Reply

  • Facebook