ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 08 дугаар сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: Шугамын холболттой ус түгээх байр барих ажил”–ыг гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/037

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Инженерийн төвлөрсөн шугамын холболттой ус түгээх байр барих ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 09 дүгээр  сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, У.Долгормаа гэх хаягаар ирүүлнэ.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкан дахь: ЧД. Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

 

Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн шаардлага

2.1.2 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Зураг төсвийн тусгай зөвшөөрлийн шаардлага

1.2.1.Энгийн төлөвлөлттэй, өрөгт ба хосолмол даацын бүтээцтэй 1- 10 хүртэл давхар барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт

1.2.6Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.7Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл )

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 09  дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээдийг оролцуулахгүй.

Дотоодын давуу эрхийг тооцохгүй

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, У.Долгормаа Утас : 70110769

 

Leave a Reply

  • Facebook