ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 7 дугаар сарын 28-нд болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн дүнг сонсов.

Мөн улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явц, Улаанбаатарт үргэлжлэн орж  буй борооны улмаар үерээр  хуримтлагдсан хог, хаягдлын цэвэрлэгээний талаарх мэдээллийг холбогдох хэлтэс, албадын дарга нараас авлаа.

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Д.Ганболд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Иргэдийн бүлэг”-үүдийн хийж байгаа болон улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгах зэрэг үүрэг даалгавар өгөв.

Leave a Reply

  • Facebook