ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАМИРЧИДТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн багийн тамирчдыг 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн багийн тамирчид БНСУ-д 8 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн 12 хүртэлх насныхнаа фестивальд оролцох юм. Баг тамирчдыг Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Ц.Нанжид ахлах ажээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Ц.Нанжидаас тэмцээний талаар болон хэрхэн бэлтгэл ажлууд хийгдэж байгааг тодруулж, хөлбөмбөгийн багийнханд амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас БНСУ-д болох хөлбөмбөгийн фестивальд оролцох 12 тамирчин хүүхэд, дасгалжуулагчийн онгоцны зардлыг шийдвэрлэж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook