ХАЙЛААСТ-“НАРАНТУУЛ-2”-ЫГ ХОЛБОХ ЖИШИГ АВТО ЗАМЫН АЖИЛ ДУУСАХ ШАТАНДАА ОРЖЭЭ

IMG_2937

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажлыг эхлүүлж, амжилттай үргэлжилж байна. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар тус замын ажлын явцтай 7 дугаар сарын 29-нд танилцлаа. “Нарантуул-2” замын өмнө талд зам ирсэн бөгөөд явган хүний зам тавигдаж, жишиг автозамын ажил дуусах шатандаа оржээ. “Нарантуул-2”, Хайлаастыг автозамаар холбосноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, оршин суугч иргэдэд дэд бүтэц хүрсэн, ая тухтай амьдрах орчин бүрдэх зэрэг давуу тал олон болох юм.

IMG_2945

IMG_2871

IMG_2900

IMG_2960

IMG_2894

IMG_2885

IMG_2892

IMG_2923

IMG_2898

Leave a Reply

  • Facebook