ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН 3 ТАЛТ ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хөрш гурван улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл тасралтгүй өргөжин тэлж, хөгжиж байгаа энэ үед МҮХАҮТ нь Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран 2015 оны 8 дугаар сарын 20-22- ны өдрүүдэд “Хятад- Монгол- Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-г 7 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн эдийн засаг, худалдааны чуулга уулзалт нь “Торгоны замын эдийн засгийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны коридор байгуулах” гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Уг чуулганы үеэр төсөл танилцуулагдах ба хөрөнгө оруулалт хүсч буй ААН, хувь хүн төслөө танилцуулж, ганцаарчилсан уулзалтанд хамрагдах  боломжтой.

2015 оны 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд үйлдвэрлэгчдийн чуулга, уулзалт, 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд үзэсгэлэн худалдаа гарах юм байна. Чингэлтэй дүүргийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын Эрээн хотод болдог тус үзэсгэлэнд 2013, 2014 онд оролцсон туршлагатай. 2015 онд 3 дахь удаагаа оролцох бөгөөд Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд чуулга, уулзалт үзэсгэлэнд оролцох үйлдвэрлэгчид 8 дугаар сарын 03-04-ний хандаж бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Холбогдох утас: 94448487

Leave a Reply

  • Facebook