ЗАРИМ ИРГЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат 12 дугаар хорооны иргэн Э.Эрдэнэбаатар, 18 дугаар хорооны иргэн Г.Оюунчимэг нарт гэр олгох, 2 дугаар хорооны иргэн Б.Цогжавхлан, 7 дугаар хорооны иргэн О.Золзаяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламжийг 8 дугаар сарын 3-нд гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

Leave a Reply

  • Facebook