ИРГЭДИЙН БҮЛЭГ 370 МЕТР ЯВГАН ЗАМ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй ” Хамтдаа” бүлэг дүүргийн 13 дугаар хорооны “Сургуулийн-25” дугаар гудамжинд 370 метр явган замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавих ажлыг гүйцэтгэн 8 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгчээ.

Тус ажлыг хүлээн авахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Аж ахуйн тасгийн дарга Н.Мягмаржав, 13 дугаар хорооны зохион байгуулагч Х.Даваадорж, “Хамтдаа” бүлгийн ахлагч З.Бат-Энх нар оролцсон байна.

Leave a Reply

  • Facebook