БОНХАЖЯ-НААС ЗАРЛАСАН УРАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ТЭРГҮҮЛЖ “ЦЭВЭРЧ ДҮҮРЭГ”-ЭЭР ШАЛГАРЛАА

IMG_3181

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Үндэсний их баяр наадмыг хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 21 аймаг, 330 гаруй  сум, тосгон, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 135 хорооны дунд “Цэвэр орчин аян” сарын уралдаан зарлаж дүгнэжээ. “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэг хотын 9 дүүргээс “Цэвэрч дүүрэг”-ээр шалгарсан юм. “Цэвэрч дүүрэг”-ийн шагналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх , тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар гардуулжээ. Чингэлтэй дүүргийг төлөөлж Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж шагналыг гардан авсан юм.

IMG_3199

 

Leave a Reply

  • Facebook