ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах хороо,

өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД.ХААА 13/025

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэх тухай биттүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 400.0 сая төгрөг байх.

-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 240.0 сая төгрөг

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2010, 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

-Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 400.0 сая төгрөг байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай

-2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

-2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил /7 хүртэл давхар/

– 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

– 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

– 2.2.4 Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралт

Тендерийн хамт 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, инженер А.Гэрэлболд Утас : 70110769

M2090-821 ibm cloud data services sales mastery v1 dumps is offered to help you test yourself to see whether dissertation writing from dissertationauthors.com you have mastered the ibm cloud data services sales mastery v1 knowledge firmly and have the ability to make the right choice

Leave a Reply

  • Facebook