ТЕНДЕРИЙН УРИЛГА

14 дүгээр хорооны гэрэлтүүлгийн ажлын үнийн санал авах урилга

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлгийн ажил” –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011 он, 2012 оны жилийн эцсийн тайлан. Аудитаар баталгаажуулсан байх.

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30 хувиас багагүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө буюу авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30 хувиас багагүй.

Хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн саналын 50 хувиас багагүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

– Эсвэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

Үнийн саналыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, У.Долгормаа гэсэн хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

Монгол Улс, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, IV хороо,

Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба,

206 тоот өрөө, У.Долгормаа Утас: 70110769 / факс: 976-11-328558

As it stands, mamabear sends visit you an alert every time your child ventures out of the exact designated address

Leave a Reply

  • Facebook