ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ГЭРЭЛТҮҮЛГИЙН

АЖЛЫН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-26, 29, 43-46 дугаар гудамжнуудад гэрэлтүүлгийн ажил” –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны жилийн эцсийн тайлан. Аудитаар баталгаажуулсан байх.

Борлуулалтын хэмжээ: Ирүүлсэн үнийн саналын 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө буюу авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн саналын 30 хувиас багагүй байна.

Хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын өртөг: Ирүүлсэн үнийн саналын 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

– Эсвэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

Үнийн саналыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, У.Долгормаа гэсэн хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11цаг 30 минутанд нээнэ.

 

Монгол Улс, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, IV хороо,

Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба,

206 тоот өрөө, У.Долгормаа Утас: 70110769 / факс: 976-11-328558

However with passcert m2090-821 ibm cloud data services sales mastery v1 dumps, exhaustive practice with m2090-821 ibm cloud data services sales mastery v1 dumps will ensure that you save time on the web sites exam

Leave a Reply

  • Facebook