ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

IMG_3402

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 11-нд болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний үеэр  улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй   цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хариуцсан хэлтэс, албадын удирдах ажилтнуудаас сонсч, холбогдох үүрэг чиглэлийг  өгөв.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Иргэдийн бүлэг”-үүдийн ажлуудыг хийж дуусгахад анхаарах хэрэгтэйг мөн онцолсон. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хэмжээнд өвлийн бэлтгэл  ажилд  эртнээс анхаарч ажиллахыг чиглэл  болгов.

 

 

 

Leave a Reply

  • Facebook