ТЕНДЕРИЙН УРИЛГА

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд зөөврийн ундны ус түгээх байр барих ажил–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот. хаягаар ирүүлнэ.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөлгдөхгүй нөхцөлтэйгээр 20 000 (хорин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкан дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.1.2 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Мэргэжилтэн А.Гэрэлболд Утас : 70110769

Leave a Reply

  • Facebook