ЗАРИМ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ЗАРДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн 7 дугаар хорооны иргэн О.Батсайхан, 17 дугаар хорооны иргэн Д.Хүрэлхуяг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламжийг 8 дугаар сарын 14-нд гардуулж өгөв. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

Leave a Reply

  • Facebook