НАРАНТУУЛ-2-ХАЙЛААСТЫГ ХОЛБОСОН ЖИШИГ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

IMG_3615

“Гэр хорооллын хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар баригдсан 12 дугаар хорооны цогцолбор, “Нарантуул-2” худалдааны төвөөс 13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжны жишиг автозамтай холбогдсон замыг 8 дугаар сарын 17-ны өдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Дэчингалсан, Засаг дарга Ж.Оюунцэцэг, зарим хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар, хорооны ажилтнууд, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий захирал Э.Ганчимэг, 12 дугаар хорооны оршин суугч иргэд оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар үг хэлэв. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам, явган зам барьж ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөхөд иргэд санаачилгаараа хамтарч ажилласан гэдгийг онцолж байв. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олонд мөн талархал илэрхийлсэн.

IMG_3629

Өөрсдийн санаачилгаар зам барих, тохижилтын ажилд идэвхтэй оролцсон 12 дугаар хорооны иргэн Д.Дорлиг, Д.Батсайхан, М.Батбаяр нарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг гардуулж өгөв. “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-иас хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдлийн гудамж” гар зургийн уралдаан зарласан бөгөөд оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг гардуулсан юм.

12 дугаар хорооны цогцолбор, “Нарантуул-2” худалдааны төвөөс 13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжны жишиг автозамтай холбогдсон 381 м2 байгалийн чулуун, 501 м2 эко хавтан бүхий хучилт, 7 метр өргөн, 600 м2 урт/ метр, нийт 1342.3 м2 бүхий жишиг автозамыг ийнхүү ашиглалтад орууллаа.

IMG_3641

IMG_3638

IMG_3672

IMG_3658

IMG_3665

IMG_3688

IMG_3710

 

IMG_3723

IMG_3730

IMG_3736

Leave a Reply

  • Facebook