ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЛОО

IMG_3744

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үеийн Засаг даргын Тамгын газрын ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургуулийг 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Үзүүлэх сургуулилтад Нийслэл, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд оролцов. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас төлөөлөл ирсэн. Нээлтийн ажиллагаанд  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд оролцож, үг хэлж, амжилт хүсэв. Сургуулийн цагийн байдлын талаар болон Зарлан мэдээлэл явуулсан тухай илтгэлийг холбогдох албаны хүмүүс танилцууллаа. Үзүүлэх сургуульд оролцогчид цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, солилцсон юм.

 

IMG_3746

IMG_3749

IMG_3742

 

IMG_3762

Leave a Reply

  • Facebook