ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ДҮРМИЙГ ХОРООДЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД СУРТАЛЧИЛНА

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн   ээлжит хуралдаан 8 дугаар сарын 18-нд боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүхбат, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга Б.Ганбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга Д.Түмэнбаяр, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүй, хуулийн мэргэжилтэн Э.Онон нар оролцлоо. Хуралдаанаар Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 8 дугаар сарын урамшуулал олгох тухай зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа танилцуулж дэмжигдлээ.

Мөн үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хороодын Иргэний танхимаар дамжуулан иргэдэд сурталчилах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Leave a Reply

  • Facebook