АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

“Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах тухай гэрээ”-нд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-нд албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн цагийн ялтанг хог тээвэрлэх болон бусад төрлийн биеийн хүчний ажлыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд заасан дүрэм журмын дагуу хийж гүйцэтгүүлж байна. Монгол Улсын хууль зүйн сайдын 2013 оны 07дугаар сарын 07-ний өдрийн А131 дүгээр тушаалаар батлагдсан ААХЯл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журмын 3.10-т зааснаар ялтны албадан хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид 5 хоног тутамд тогтмол мэдэгдэнэ гэсний дагуу албан тоотоор тухай бүр мэдэгдэж ажиллаж байгаа бөгөөд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллулж байна. Үүнд дараах хүмүүс албадан ажил гүйцэтгэж байна.

Д. Буяндэлгэр нь 300 цагийг гүйцэтгэх,            Б. Ану нь 260 цагийн ажлыг зөрчил дутагдалгүйгээр гүйцэтгэж байна.Мөн         Б. Ганцэцэг нь нийт 360 цаг, Д.Баярмандах 120 цагийн ажлыг ямар нэгэн зөрчил дутагдалгүй хийж гүйцэтгэсэн болно.

Leave a Reply

  • Facebook