ХӨРШИЙН ӨДӨР ӨДӨРЛӨГТ ИРГЭД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

“Хөршийн өдөр”-ийг зохион Чингэлтэй дүүргийн 19 хороонд 8 дугаар сарын 22-нд зохион байгуулж, өдөрлөгт Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хууүлийн хэлтсийн мэргэжилтэн, ажилтнууд хариуцсан хорооддоо ажиллалаа. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрынхнаас төлөөлөл оролцлоо.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооныхон “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэнд “Хөршийн өдөр”-ийг тэмдэглэжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амартүвшин, 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Р.Цэрэнпил, Цагдаагийн 1дүгээр хэлтсийн хошууч н.Чулуунбаяр, хорооны Засаг даргын ажлын алба, “Энэрэнгүй үйлс” өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төв, “Эрдэнэсийн эхлэл” хадгаламж зээлийн хоршоо, “ХААН” даатгал зэрэг байгууллагууд оролцсон байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Р.Цэрэнпил, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амартүвшин нар үг хэллээ. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төвийн дарга н.Отгонбаяр, “Эрдэнэсийн эхлэл” Хадгаламж зээлийн хоршооны дарга Д.Бямбасүрэн, “ХААН даатгал”-ын удирдлагууд байгууллагынхаа талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, үйлчилгээ үзүүлж ажилласан юм. “Хөршийн өдөр” өдөрлөгийн үеэр иргэдийн дунд “Миний хөрш” сэдэвт шүлгийн уралдаан зарлаж, 1 дүгээр байранд бага тойруу 13-15 тоотод оршин суугч иргэн Д.Баясгалан, 2 дугаар байранд 37-51 тоотод оршин суугч Б.Чинмөрөн нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан бол шүлгийн тэмцээнд иргэд идэвхтэй оролцлоо. Мөн хүүхдүүдийн дунд чөлөөт бүжгийн тэмцээн зохион байгуулжээ.

HURSH-7

HURSH-8

HURSH-14

Leave a Reply

  • Facebook