ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны гудамжны гэрэлтүүлгийн ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД.ХААА-2013/007

 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хорооны гудамжны гэрэлтүүлгийн ажил”– ыг гүйцэтгэх тухай биттүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянга) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай

 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2 хувьтай ( эсхүл үүнтэй дүйцэхүц чөлөөтэй хөрвөх валют ) тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Мэргэжилтэн А.Гэрэлболд   Утас: 70110769

2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр www.e-procurement.mn сайтад нийтлэгдсэн.

Leave a Reply

  • Facebook