ХӨРШ 3 ОРНЫ ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

P_20150821_094957

БНХАУ-ын Эрээн  хотноо 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд хөрш гурван орны худалдаа эдийн засгийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад ОХУ-ын Буриад, Саха , БНХАУ-ын 6 хот болон Монгол улсын 5 аймаг, Нийслэл, дүүргүүдээс төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү уулзалтад Монгол улсыг төлөөлж төрийн байгууллагаас 80 хүн, жижиг дунд худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн байгууллагуудаас 400 гаруй хүн хүрэлцэн очжээ.

Чингэлтэй дүүргийг төлөөлж Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо,  Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар оролцов.

Чуулга уулзалтын үеэр хөрш гурван орны хувьд хэрэгжүүлж болох төслүүдийг хэлэлцэж, тодорхой төслүүд дээр гарын үсэг зурсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж, бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна.

P_20150821_103007

P_20150821_094957

Leave a Reply

  • Facebook