УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 25-нд болж дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат удирдан явууллаа.
Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Түүнчлэн холбогдох хэлтэс, албадын дарга нар ажлын мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат “Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг дуусгах. Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх”-ийг үүрэг болголоо.