Дүүргийн салбар комисс хуралдаж дүүргийн салбар комисын үзлэг хийх хуваарь гарав

Салбар комиссоор шалгагдах байгууллагуудад “Салбар комисс хуралдах” хугацааг Дээд газраас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх ажил давхцсан тул 08 сарын 17-ны өдрөөс 7 хоног хойшлуулогдож 08 сарын 25-ны өдөр хуралдав.
Дүүргийн салбар комисс нь 89 хувийн ирцтэй оролцож 6 асуудал хэлэлцүүлэн шийдвэр гарсан. Ажлын хэсгүүдийн тайлангаар үзлэгт хамрагдах байгууллагууд хяналтын хуудас бөглөх, тулгамдсан асуудлууд хэлэлцүүлэн зарим заалт, оноог дүйцүүлэх, үр дүнг тооцох ажил 91 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахим програм алдаатай өгөгдөл засварлах боломжгүй учраас цаасан хэлбэрээр хянуулж цахим санд шивэлтээр оруулах ажил хийгдэж дууссан.
Дээд газраас өгсөн чиглэл, үүргийн дагуу дүүргийн хороодын ИНХ-н баримтын үзлэг шалгалт хийх үүрэг өгсөн боловч Нийслэлийн хурлын албанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Дүүргийн хурлын алба хороодын ИНХ-ын баримтын үзлэг шалгалт хийх чиглэл албан бичгээр үүрэгжүүлсэн тул дүүргийн Салбар комиссын шалгах байгууллагуудаас хасаж хуваарийг баталгаажуулав.

Дүүргийн салбар комисын үзлэг хийх хуваарь

Leave a Reply

  • Facebook