Чингэлтэйчүүд шилдэг тохижилттой дүүргээр шалгарлаа

      Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэл хотын бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулсан дүүрэг, ТҮК-ийн ажилчдыг шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхдийн ордонд болов.

      Шилдэг тохижилттой дүүргээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр байр, Чингэлтэй дүүрэг 2 дугаар байр, Баянгол дүүрэг 3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс гардан авлаа.

download

      Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн жолооч Д.Батдэлгэр, зам талбайн үйлчлэгч Т.Алтанцэцэг, ачигч Ж.Загдаа нар “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдаанд ажил үйлсээрээ шалгарч Сингапур, Хонгконгоор долоо хоног аялах эрхийн бичгээр шагнуулсан юм.

Leave a Reply

  • Facebook